Манай нийгэмлэгийн зүгээс Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулж байна. 3-15 насны хүүхдүүдэд зориулсан хөгжөөнт тоглоом, тоглолт, амтат хоол, үйл ажиллагаануудтай, дурсамж үлдээх арга хэмжээнд нэгдээрэй.
Энэ жилээс буюу 2025 оноос AMGEF холбооноос Grand Est бүс нутгийн гэр бүлүүдийг хамарсан Хүүхдийн баярыг уламжлал болгон зохион байгуулж байх зорилготойгоор эхлүүлж байна.
Хүүхдийн баяр нь Монгол соёлын нэгээхэн хэсэг бөгөөд Монгол хүн бүрийн сэтгэлд үлдсэн чухал баяр бөгөөд гэр бүлүүд үр хүүхдүүдтэйгээ энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэнээр гадаадад төрж өссөн хүүхдүүддээ тэрхүү мэдрэмж, дурсамжаа хуваалцах боломжийг олгоно.
Бидний энэхүү арга хэмжээ Франц болон цаашлаад ойр орчим улсуудад ажиллаж, амьдарч буй Монгол гэр бүлүүдийг холбох, хүүхдүүдэд нь дурсан санах хөгжилтэй өдрийг бий болгох, цаашид уламжлал болгон жил бүр зохион байгуулах зорилготой.
Шинэ найзуудтай болоорой
Авхаалж самбаагаа сорих
Хүүхдүүддээ үлдэх дурсамжуудыг бүтээх
Энэхүү арга хэмжээг үр дүнтэй, маш сайн зохион байгуулалттай болгохын тулд бид хүүхдүүдийн бүртгэлийг урьдчилан авах хэрэгтэй байгаа юм. Бүртгэлийн үр дүн, дата дээр суурилан хүүхдүүдийн насны ангилалд тохирох үзвэр үйлчилгээ, хоол, хөгжөөнт тоглоом, мөн урлагийн үзүүлбэрүүдийг зохион байгуулагчид бэлдэнэ. Тийм учраас та бүхнийг бидний үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллахыг урьж байна. Бүртгэлийн мэдээлэл зөвхөн Хүүхдийн баярыг тэмдэглэх үйл ажиллагаанд ашиглагдах бөгөөд хувь хүний мэдээллийн нууцыг чандлан хамгаална гэдгээ AMGEF холбооны болон зохион байгуулагчдын зүгээс хариуцлагатайгаар мэдэгдэж байна.