Шинэ бүртгэл үүсгэх

Эцэг, эх та эхлэж өөрийн мэдээллээр бүртгүүлээд, нэвтэрч орсоны дараа хүүхдийн мэдээллээ оруулна гэдгийг анхаарна уу.
Нууц үг хамгийн багадаа 6 тэмдэгт байх ёстой

Хүүхдийн баяр - Үйлчилгээний нөхцөл

Энэхүү арга хэмжээг үр дүнтэй, маш сайн зохион байгуулалттай болгохын тулд бид хүүхдүүдийн бүртгэлийг урьдчилан авах хэрэгтэй байгаа юм. Бүртгэлийн үр дүн, дата дээр суурилан хүүхдүүдийн насны ангилалд тохирох үзвэр үйлчилгээ, хоол, хөгжөөнт тоглоом, мөн урлагийн үзүүлбэрүүдийг зохион байгуулагчид бэлдэх юм. Тийм учраас та бүхнийг бидний үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллахыг уриалж байна. Энэхүү бүртгэлийн мэдээлэл зөвхөн Хүүхдийн баярыг тэмдэглэх үйл ажиллагаанд ашиглагдах бөгөөд хувь хүний мэдээллийн нууцыг чандлан хадгална гэдгээ AMGEF холбооны зүгээс болон зохион байгуулагчдын зүгээс хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

1. Бүртгэлийн зорилго

Бүртгэлийн мэдээлэл нь зөвхөн AMGEF холбооны зохион байгуулж буй Хүүхдийн баярын үйл ажиллагааны зорилгоор ашиглагдана.

2. Хувийн мэдээллийн хамгаалалт

Таны өгсөн мэдээлэл нь зөвхөн Хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгуулах зорилгоор ашиглагдах бөгөөд гуравдагч этгээдэд дамжуулагдахгүй. Арга хэмжээ дууссанаас хойш зөвхөн статистик зорилгоор хадгалагдах бөгөөд хувь хүний мэдээлэл хамгаалагдана.

3. Зураг авалт

Арга хэмжээний үеэр авсан зургууд нь AMGEF холбооны цахим хуудас болон сошиал медиа сувгуудаар түгээгдэх боломжтой бөгөөд тантай зөвшилцөхгүйгээр таны хүүхдийн дүрсийг ашиглахгүй.

4. Тасалбар

Тасалбарын үнийн талаар бүртгэл хаагдсаны дараа мэдэгдэх болно. Хэрэв төлбөрийн асуудал танд хүндрэлтэй бол AMGEF холбоотой холбогдож хөнгөлөлт хүсэх боломжтой.

Та бүртгэлтэй юу? Нэвтрэх